Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Саруул" хотхоны 11 давхрын дээврээс 31 настай эмэгтэй үсэрч амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ сарын 5-ны өдөр өглөөний 04.00 цагт БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 31 настай эмэгтэй өндрөөс унаж нас барсан гэмт хэргийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар талийгаач ам бүл 2. Ээжийн хамт тухайн хаяган дээрээ оршин суун амьдардаг байсан. Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэж мэдээллээ.
Амь хохирогч нь нөхөр, хүүхэдгүй бөгөөд урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдоогүй аж. Тус хотхонд өмнө нь төрсөн эгчийгээ хөнөөж галдан шатаасан ноцтой хэрэг гарч байсан. Мөн уг хотхоны гал түймэр гарсан байрнаас хүлээстэй цогцос олдож байв.
Уншиж байна |