Прокурорын байгууллагаас 401 хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2020-10-07

УЕПГ-ын прокурорын байгууллагаас "2020 оны 3 дугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ" гэж хэвлэлийн хурал зарласан. Гэвч олны анхаарал татсан хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн асуудалтад "Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна", "Мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг хэлсээр хэвлэлийн хурал дуусав. 

 

 

Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат 2020 оны III улирлын байдлаар хянан шийдвэрлэсэн хэргийн талаар мэдээлэл өглөө

 

Тэрбээр "Нийт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 570 хэрэгт хяналт тавин ажиллаж 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан БНХАУ-ын 15 иргэнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд шилжүүллээ. Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна" гэлээ. 

 

Прокурорын байгууллагаас энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 17479 хэрэгт мөрдөн байцаалтын хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 401 буюу 2 хувийг хэрэгсэхгүй болгожээ. 

Shuud.mn
Сонин хачин