Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 4 дүгээр орцонд гал гарч нэг иргэн угаартаж нас баржээ.
Тодруулбал 2020.10.05-ны өдрийн 23:10 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:18 цагт очиж иргэн Х-ийн 3 өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан байна.
Тус гал түймэр иргэн Х /48 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |