Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүнхүрээ хотхоны 204 дүгээр байр 7 дугаар давхраас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 14:38 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 8 км замыг туулан 14:54 цагт очиж 72 тоотод оршин суугч М/8 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдож тагтан дээрээс унах гэж байсныг 35 минут ажиллан аварч тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |