ВИДЕО: Дөрвөн худагт уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4,4-11 дахин их гарчээ
2020-10-05

 

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ураны  үйлдвэрлэлийн орчимд шинжилгээ хийсэн ажлын баг дүгнэлтээ танилцууллаа.

 

Мал эмнэлгийн газрын дарга Д.Түмэндэмбэрэл:

 

-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” компанийн ажлыг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Нийтдээ 26 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ багт мэргэжлийн шинжээчид ажиллалаа. Хүний эрүүл мэндийн, цацрагийн, малын эрүүл мэндийн, хөрс, ус ургамлын, үйл ажиллагааны, хэвлэл мэдээллийн гэсэн чиглэлүүдэд судалгаа хийсэн.

 

Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Э.Нямдаваа:

 

-Цацрагийн өндөр тун гарсан цэгүүдэд хэмжилт хийсэн. Энэ цэгээс 10-100 метр орчим тодорхой зайд холдоход цацрагийн тун хэмжээ байгалийн ердийн түвшиндээ хүрдэг. Эндээс малчдын эрүүл мэнд, хүн ардад ямар нэгэн өндөр тунгийн хорт нөхцөл байхгүй. Улаанбадрах сумын иргэд тайван байж болно. Уснаас авсан дээжид ч мөн зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж гарч ирсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn
Caption

МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг:

 

-Орчны хөрс болон уснаас дээж авч шинжилгээ хийсэн. Хөрснөөс нийт 11 дээж авснаас зургаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарлаа. Бусад дээжид зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй. Унд ахуйн зориулалттай, малчдын гүний худаг, 4-65 метрийн гүнтэй 12-85 км зайтай 16 худаг, нэг булгийн уснаас дээж авсан. Үүнээс 4 худаг эрсдэлт хатуулаг өндөртэй гэж гарсан. Хүнд металлын шинжилгээгээр уг дөрвөн худаг уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4,4-11 дахин их гэж гарсан. Тухайлбал: Гүн Сухайт, Хонгорын ус, Дэнгийн ус, өвгөн мод, цагаан эрэг, наймаа булаг шандны худгийн ус нь удаан хугацаагаар ашиглавал хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулна. Иймд энэ худгийн усыг зайлшгүй цэвэршүүлж уух зөвлөмжийг өгч ажиллагаа.

 

Гадаргын усны томоохон төлөөлөл болох Баруун баян булгийн ус бий. 2015 онд хийж байсан судалгаатай харьцуулахад маш их эрдэсжилттэй, хлор, сульфат, ураны агууламж өндөртэй гэж гарсан. Энэ усыг цаашид хүн, мал ахуй хэрэглээнд хэрэглэхэд нэн тохиромжгүй.  Ажлын хэсгээс уг булгийг хашаалуулж, хүн, мал хэрэглэхийг хориглох зөвлөмж өгсөн.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Жаргалсайхан:

 

-Хүний эрүүл мэндтэй холбоотой ажлын дэд хэсэг зургадугаар сарын 05-08 хооронд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт газар дээр нь очиж ажилласан. Улаанбадрах сумын Зүүнбаян багийн 200 орчим иргэнээс асуумж судалгаа авлаа. Улаанбадрах сумын Зүүнбаян багийн хүн амын өвчлөл нь Дорноговь аймгийнхаа түвшинтэй ойролцоо гарсан. Уранаас гадна түүнийг олборлоход хүхрийн хүчил ашиглаж байгаа нь хөрс ундны усаар дамжиж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн айдас бухимдал тус нутгийн иргэдэд байлаа.

 

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг:

 

-19 өрхийн 330 орчим малаас дээж авч лабораторид шинжиллээ. Уг шинжилгээгээр малын эрүүл мэндэд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүүгээр эмгэг үүсгэх нөхцөл тогтоогдоогүй гэлээ.

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ийм ноцтой юм болоод бгаа юм бишүү ес оюун эрдэнэд монгол хүн мал хордож бгааг онцгой анхаараач гэж хүсч бна ажлаа хийж чадахгүй бол огцор үүнд онцгой анхаарахгүй бж энд тэнд үхсэн хүнийй шарил гэж явахаа боль монгол хүн ч бас эрхэм бмаар юм
2022-09-28
УНДНЫ УС ХОРДСОН БАЙНА ГЭЭД БАЙНА Ш ДЭЭ:
ТЭГЭЭД УСГҮЙ ГАЗАР БАЙГАА УСАА Л ХҮН МАЛ НЬ УУДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. ХОРДСОН УСАА ЦЭВЭРШҮҮЛЭХ ЗАРДЛАА НӨХӨН ТӨЛҮҮЛЭЭД ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. УРАНГҮЙГЭЭР МОНГОЛ УЛС ХӨГЖӨӨД БОЛЖ БАЙСАН ИНГЭН БАЙЖ БАЙГАЛИА ЭХ ОРНОО СҮЙТГҮҮЛНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ЕРӨНХИЙ САЙД СОНСОХГҮЙ Л БАЙГААМ БАЙХ ДАА. ШАДАР САЙД ГЭЖ ПЯХЛУУ АРГА ХЭМЖЭЭГЭЭ АВААЧЭЭ.
2020-10-06
irgen:
ene odoo zavaan asuudlaa shalgaachee !!!!!! zovhon aimag yariad zogsoh um ....mongolchuud naad aimguudiin chin maliin mah syyg bygdeeree mongol dayaraa hereglej baigaa bizdee ???!!!!! Mongol dayaraa hort bodisond hordoj suirehyy !!!!!!!!!!!!!!????????
2020-10-05
irgen:
ene odoo zavaan asuudlaa shalgaachee !!!!!! zovhon aimag yariad zogsoh um ....mongolchuud naad aimguudiin chin maliin mah syyg bygdeeree mongol dayaraa hereglej baigaa bizdee ???!!!!! Mongol dayaraa hort bodisond hordoj suirehyy !!!!!!!!!!!!!!????????
2020-10-05
Мэргэжлийн хяналтаас бусад нь ойлгомжгүй зүйл хэлжиинэ
2020-10-05
Зочин:
Мэдээж юмаар л солиорцгоож байгаа юм байна л даа. Ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад өөрсдөө эрх мэдэлд хүрэхийн төлөө улайран зүтгэгсэд юу ч гэж гүтгэхээс сийхгүй муухай хүмүүс юм даа! Өөрсдөө засгийн эрхэнд гарч гэнээ гэхэд одоогийн тавиад байгаа мухар муйхар шаардлагуудаасаа биёлүүлж харагдаач эд нар!
2020-10-05