"Сиркл К" дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд амаржсан эмэгтэй нярай хүүхдээ хогийн саванд орхисон хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Аравдугаар сарын 1-ний өдрийн 15.25 минутад түргэн хоолны газрын ариун цэврийн өрөөнд нярай хүүхэд орхиж явсан хэрэг гарсан. Хүүхдийн ээж болох 22 настай иргэнийг олж тогтоон мэдүүлэг авч байна. Нярайн биеийн байдал хүндэвтэр ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа" гэлээ.
Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншиж байна |