Малтайгаа шуурганд уруудаж яваад нас баржээ
2020-10-02

 

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Батхаан багийн “Жаргалантын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ тус сумын нутгаар 09.30-ны өдөр цас орж шуурга шуурсаны улмаас Батхаан багийн харьяат иргэн П /53 настай, эмэгтэй/, Д /29 настай, эмэгтэй/ нар малтайгаа шуурганд уруудаж яваад өвөлжөөндөө очиж хоносон.

 

Харамсалтай нь иргэн П /53 настай, эмэгтэй/ нас баржээ. 

 

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин