Самарт яваад төөрсөн гурван хүнийг эсэн мэнд олжээ
2020-10-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн онцгой байдал, мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

-Иргэд угаарын хийн хордлогын талаар Түргэн тусламжийн төв болон Эх нялхсын төвөөс зөвлөгөө авч байна. Угаарын хийнд хордсон оношоор хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Ховд аймгийн нийтийн тээврээс Улаанбаатар хот руу хоёр түүхий тарвага оруулах гэж байсныг илрүүллээ.

 

Жирэмсэн эмэгтэйчүүд болон өндөр настнуудад пийшин зуух, янданг нь хөөлж өгч байгаа. Утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх хэрэгтэй. Учир нь утаа мэдрэгчээ ажиллуулаагүй байснаас үүдэн угаартах тохиолдол бүртгэгдсээр байгаа юм. Нэн түрүүнд иргэд яндангийн цооролт, халалтаас хамгаалах хэрэгтэй. Яндан нь гэр, байшингаас дээш ил гарах урт нь 60-80 см урт байх шаардлагатай. Гал түймрийн дуудлага ирж байна. үүний шалтгаан нь ил задгай үнс нурам асгасны улмаар бүртгэгдлээ. Иймд иргэд халуун үнс нурмаа зориулалтын саванд хийж таглах чухал. Мөн гэмтэлтэй цахилгааны хэрэгслийг ашиглахгүй байх шаардлагатай.

 

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн, даралт ихэссэн үеийн хордлого, шинж тэмдгээ  угаарын хийнд хордсон гэж худал дуудлага өгч байна. Угаарын хийн хордлоготой холбоотой дуудлагын 30 хувь нь буюу 10 дуудлагын 3 нь хуурамч байна.   Эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас нэгтгэсэн мэдээллээр өчигдөр 20 орчим хүн угаарын хийнд хордсон дуудлага өгсөн. Таван настай хүүхэд угаарын хийнд хордож нас барсан гэх мэдээлэл НОБГ-т ирээгүй. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэн бүрэн боломжтой. Өнгөрсөн жил 200 мянга орчим өрхөд үнэ төлбөргүй цугаарын хий мэдрэгчийг тараасан. Хаяг байршил нь тодорхойгүй 15 мянган өрхөд өнөөдрийн байдлаар угаарын хий мэдрэгчийг тарааж дууслаа.

 

Цаг уур, орчин шинжилгээний газраас өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд огцом хүйтэрнэ. Төв, баруун хэсгээр нойтон цас орно. ЗТХ сайдын тушаалаар Арвайхээр, Дарханы замыг түр хаасан. Зам нээх тухайд хуралдаж байгаа. Иймд хөдөө орон нутгийг зорих иргэд онц сэрэмжтэй байна уу. НОБГ бүртгэгдэх дуудлагын ихэнх нь самарт явж байгаад төөрсөн дуудлага юм. Самарт яваад төөрсөн гурван хүнийг Нийслэлийн онцгой байдлын 105-р ангийн аврагчид тухайн иргэдийг эсэн мэнд олсон. Хүйтний улиралд нэг шөнө ойд хоноход хөлдөж осгохоос эхлээд амь эрстэх аюул ойрхон байдаг гэлээ. 

 

Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал:

 

-Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшний борлуулалтын гэрээ байгуулсан 250 орчим цэг ажиллаж байна. Энэ цэгүүдээр сайжруулсан шахмал түлшний хомстол, хэрэгцээ шаардлага гарсан гэж мэдээлээгүй.

 

Агаарын чанарын үзүүлэлт 2019 оны мөн үеэс 5,2 хэмээр хүйтэн, агаарын чанар 35 хувиар бага гэсэн үзүүлэлт гарсан хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин