О.Бямбадэлгэрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдох /Хөдөлмөрийн үндэсний намын бүртгэлтэй холбоотой/ маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөв.
Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс хангаж уг тогтоолыг түдгэлзүүлж, хариуцагч талаас гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн үндэсний нам болон намын дарга Б.Найдалаа нарт холбогдох Нийслэлийн намын хорооны даргыг томилсон 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн үндэсний намын Сонгинохайрхан дүүргийн намын хорооноос гаргасан нэхэмжлэлд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж байгаа тул уг хэргийн хянан хэлэлцэж дуусах хүртэлх хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн байна.
Уншиж байна |