Хашаандаа тоглосныхоо төлөө хорвоог орхисон 22 АМЬ
2020-09-29

 

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон. Харин 2020 оны эхний 8 сарын байдлаар зам тээврийн осолд 170 гаруй хүүхэд өртжээ. Үүнээс 8 сартайгаас 8  хүртэлх насны нийт 22 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд өөрийн эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргөгдөж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.

 

Тухайлбал:

 

-Ховд аймагт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 5 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Сэлэнгэ аймагт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 3 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Орхон аймагт 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 4 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Сүхбаатар аймагт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

- Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 16 цагийн орчим суудлын автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Төв аймагт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 11 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Төв аймагт 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим ачааны автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;

 

-Хэнтий аймагт 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон харамсалтай зам тээврийн осол, хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

 

Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /2020.09.28/ 12.45 цагийн орчимд Өвөрхангай аймаг Есөн зүйл сумын 1-р баг “Цагаан Даравгай” гэх газар /сумын төвөөс урагшаа 70 км/ шороон замд Kia Fronter маркийн автомашины жолооч Л нь урагш хөдлөх үйлдэл хийх үедээ гэрийн гадаа байсан 2 настай, эмэгтэй С-г мөргөж амь насыг хохироожээ.

 

Иймд бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс  үр хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах /хашаа, байрны гаднах тоглоомын талбай, хөдөө хээр гэрийнхээ гадаа тоглох үед/, мөн хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх явдал юу юунаас чухал асуудал болоод байна.

 

Харин жолооч та хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Jorlond unaj horwoog orhij bgaa huuhdiin too suuliin yed ihescn bna Uunii tsaana gemt hergiin yildel bgaa yum bish biz Bagaasaa l hashaand osloo Yostoi tegj oo d unaj ami aldsan huuhdiig sonsoogui osson . Er ni tegeed horoo horin jorlong gadnaas tugjeetei bolgoh compant ajil galiin ayulaas hamgaalah hor bolon ashiglah zaawriin surgalt yawuulah heregtei
2020-09-29
Зочин:
Ямар хүнд жолоодох эрх олгоод байна.Одоо жолооны курсээ бүр хаах замын цагдаагийн газар үнэн нэрээ солиод хариуцлага алдсан торгуулийн ажлаас өөр хийх ажилгүй гахай шиг таргалсан цагдаа нараа тараах ихэнх нь цэргийн албанаас зугтаж ажилд орсон байдаг наад байгуулгаа шинэ мэрэгжлийн хүнээр бүрдүүлж шинээр байгуүлья
2020-09-29
шинжээч:
Гэр хорооллын хашаан дахь тээврийн хэрэгслийн зогсоолыг нормчилж өгөх хэрэгтэй.
2020-09-29
Энийг хэвлэл мэдээллээр бараг огт мэдээлдэггүй. Ганц нэг сайтуудаар мэдээ төдий бичигдээд өнгөрч байсан.
2020-09-29
Зочин:
... ихэвчлэн хөдөө орон нутагт ийм харамсалтай дэндүү хайхрамжгүй хэргийн улмаас нийгмийн харанхуй бүдүүлэг орнуудын золиос бяцхан үрс болж байна. Ум ма ни бад ми хум.
2020-09-29
Иргэн:
ДАНДАА СОГТУУ ЯАЖ Ч БОДСОН ЭРҮҮЛ ХҮН ХАШААНДАА ТОГЛОЖ БАЙГАА ХҮҮХЭД ДАЙРАХГҮЙ ДЭЭ
2020-09-29