Самрыг ястай нь идсэн хүүхдүүдэд мэс засал хийжээ
2020-09-28

 

Бага насны хүүхэд самрыг ястай нь зажилж, идсэнээс гэдэсний түгжрэлд өртөх болсныг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч В.Ганхуяг анхааруулав. Тухайлбал, энэ сард 2-4 настай хүүхдүүд уг шалтгаанаар тус төвд хандаж, мэс засал хийлгэжээ. “Эцэг, эхчүүд хүүхдэдээ самар цөмөхийг зааж, сургаагүй хэрнээ хараа хяналтгүй хэрэглүүлж байна. Хүүхдүүд самрыг ястай нь зажлаад, идчихдэг тул ходоод, гэдэс нь түгжирч, мэс засал хийлгэх хэмжээнд хүрдэг. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ зөв хооллож, эрүүл мэндэд нь анхаарна уу” хэмээн зөвлөв.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин