Долоон ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
2020-09-23

 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит XVII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Үнэт цаас, Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл, Банк бус санхүүгийн байгууллага зэрэг Хорооны зохицуулалтын 5 газраас оруулсан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг бүртгэх тухай зэрэг нийт 28 асуудал хэлэлцлээ.

 

Энэ удаагийн хуралдаанаар “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 5 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 10 иргэн, 2 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэлээ. Мөн нэр бүхий нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, нэг компанид хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус, тус шийдвэрлэсэн юм.  

 

Харин 5 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бол 1 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, 7 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин
!!!!!!!!!!!!:
Unen hereg deeree 70 iig huchingui bolgoson ch zaana ni bas Luivriin XZX, Lombarduud baisaar l b na !!!!!
2020-09-23