Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Орон сууцны 6 хувийн хүүтэй зээл авах боломж нь нээлттэй
2020-09-22

 

Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд ипотекийн зээлийн 8 хувийг 6% болгох судалгаа, тооцооны талаар мэдээлэл өглөө.

 

- Ипотекийн зээлийн 8 хувийг 6 хувь болгох талаар мэдээлэл тарж эхэлсэн. Үүнд Барилга хот, байгуулалтын яам ямар бодлого барьж байна вэ?

 

-Одоогийн хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбогдуулан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100,000 гаруй зээлдэгчид 8 хувийн хүүтэй олгосон. Зээл авсан хүмүүсийн материалыг судлаад үзэхэд дийлэнх нь сарын хоёр сая төгрөгөөс дээш орлоготой, сард дунджаар 681,000 төгрөг төлж байгаа иргэд голдуу байна.

 

Эндээс харахад улсын дундаж өрхийн орлого болох 1.3 сая төгрөгөөс доош орлоготой иргэд ипотекийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл зорилтот бүлгийнхэнд хүрч чадахгүй байна гэж үзэж байгаа.

 

Дунд болон дундаас доош орлоготой иргэд яагаад ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгааг судлахад сарын төлөлт нь өрхийн орлогоос өндөр байгаа юм.Тиймээс тус ажлын хэсгээс хүүг бууруулбал ипотекийн зээлд зорилтот бүлгийнхэн хамрагдах боломжтойг тооцож үзсэн. Энэ удаагийн ээлжид ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулж, зээлийг үргэлжлүүлэх судалгаа, тооцоог гаргаад байгаа юм.

 

-Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд 6% руу шилжиж болох уу?

 

- Орон сууцны найман хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн үеийн нөхцөл байдал, банкны шалгуураа хангаад орон сууцаа авчихсан хүмүүс. 8%-ийн зээлтэй иргэдийг 6% руу шилжүүлнэ гэвэл улсын төсөвт 360 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Коронавируст цар тахлын үед улсын төсөвт энэ их хэмжээний санхүүжилтийг тусгах боломжгүй.

 

8%-ийн зээлээр орон сууц авсан хүмүүсийг 6% руу шилжүүлж дахин санхүүжилж байхаар шинээр зах зээл дээрээс 6,000 айлын орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх үүднээс шинэ зээлдэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Орон сууцны зээл шинээр авахад 6%-ийн хүүтэй зээл олгоно.

 

Харин 8%-ийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад, дараагийн орон сууцаа авахад 6%-ийн хүүтэй зээл авах боломж нь нээлттэй.

 

Орон сууцны ипотекийн зээлийн 8%-ийн хүүг бууруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм.

Shuud.mn
Сонин хачин
8 хувийн зээлээ төлж дуусаад дараагийн орон сууцаа 6 хувиар авах нь нээлттэй гэж юу гэж гуцаад бна аа, 20 30 жилийн дараа байр авах гэсээр бтал та гөгшин төгцөг бна аа шаардлага хангахгүй ээ гээд л амбаардуулна шүү дээ
2020-09-22
Хууль шүүхийн өмнө бүгд адил эрх тэгш эрхтэй биз дээ. Ингэж 8 хувь, 6 хувь гэж ялгаварлах хэрэг бна уу
2020-09-22
иргэн:
Хүүшээ боломжтой хүмүүс 8 хувийг төлж байгаа ч гэх шиг аргагүйн эрхэнд арай ядан л төлж бна 8 хвийг 6хувь болгохыг шаардсан шүү тэмцэцгээе
2020-09-22
ЗОЧИН:
8 ХУВИЙН ЗЭЭЛЭЭ АРАЙ ЯДАН ТӨЛЖ БАЙНА Ш ДЭ 6 ХУВЬ БОЛГООД ӨГВӨЛ АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ БАЙНА БУСАД ОРОНД 2-3 ХУВЬ БАЙДАГ ХУВИЙГ МАНАЙД Л ИЙМ ӨНДӨР БАЙЛГАЖ АРД ОЛНОО ШУЛЖ БАЙНА Ш ДЭ АРАЙ ДЭНДҮҮ ШУЛЖ БАЙНА.БАНКНЫХАНЫ ШУНАЛ АРАЙ ХЭТЭРЛЭЭ.
2020-09-22
zochin:
8хувийн хүүгээр авсан зээлээ арай ядан төлж байна ш дэ 6 хувь болгоод өгвөл амьдралд минь их хэрэгтэй байна да ихэнх хүмүүс л ийм байгаа байх да
2020-09-22
8 huviin zeel avsan humuus 20-30 jil tolhoor baigaa iimees edgeer irgedee gaduurhaj bolohgui adilhan avch uzeh heregtei
2020-09-22
энэ бол тэнэг санагдчихлаа. Хөгшчүүд нь үх, залуус нь амьдар гэж харагдлаа.
2020-09-22
8 хувийн хүүтэй байр аваад цөөхөн жил болж байдаг. Үүнийгээ дарна гэхээр дахиад 15 жил хэрэгтэй. Ийм байдалтай олон иргэд байгаа гэдгийг бодолцсон болов уу. Нэгэнтээ л төр засгаас ард иргэдийнхээ орлого, амьдрал ахуйг бодож байгаа бол 8 хувийн хүүтэй, энэ их өндөр төлбөр төлж байгаа иргэдээ ч гэсэн бодолцвол их зүгээр байна. Саналыг минь хүлээж авна уу.
2020-09-22
mgl emegtei:
Ene sanaa chin ylger yum bn l daa, hynd tsagt hamag ediin zasgiig yyrch baigaa ajil hiij bg dundaj dawharga bugd l odoogiin 8% ipotekiin zeeltei baigaa. Edgeer hymyysiig joohon ch gesen amraawal ergeed busad salbartaa ergeed horongo mongo oruulaad ehlene. Ene chin jinhene ard tumend ochih yr ogooj, awgai nadaas dor bodoh yumaa ta nar.
2020-09-22
zochin:
8хувийн хүүгээр авсан зээлээ арай ядан төлж байна ш дэ 6 хувь болгоод өгвөл амьдралд минь их хэрэгтэй байна да ихэнх хүмүүс л ийм байгаа байх да