Голомт банкны Борлуулалтын хэлтсийн захирал Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
Хадгаламжийн талаар нэг харилцагч маань дансандаа хэдэн төгрөгтэй, өнөөдөр яана маргаашаа яана гэж санаа зовдоггүй хүн тайван, аз жаргалтай байдаг юм байна шүү дээ гэж хэлж байсан. Амьдралыг мэдээж мөнгөөр хэмжихгүй ч таныг тайван байлгах, илүү аз жаргалтай байхад зайлшгүй тусалдаг. Ковид-19 бидэнд хуримтлалын ач холбогдлын тухай маш сайн хичээл болж байна. Зарим байгууллага зохион байгуулалттайгаар ажилтнуудаа бага цагаар ажиллуулах, амралт өгөх, зарим сард цалин өгч чадахааргүй нөхцөл байдлууд үргэлжилсээр л байна. Үүний улмаас иргэдийн орлого тасарч эхэлсэн. Сар бүр орох л ёстой гэж боддог цалин орлого орохоо больчихоор өдөр тутмын хоол хүснээс авахуулаад байрны мөнгө, зээл яах билээ гэсэн бодлууд хамгийн түрүүнд орж ирнэ. Энэ үед ямар ч хадгаламжгүй бол, магадгүй цалингийн зээлээс цалингийн зээлийн хооронд байдаг хүмүүст маш хүндээр тусах нь гарцаагүй.
“Гэнэтийн тохиолдол гараад орлого тасарвал яах вэ, бие өвдөөд нэг сар ажилдаа явж чадахгүй болчихвол ар гэрийн санхүү хэвийн байх уу гэх зэргээр бодож үзээд зайлшгүй хуримтлалтай байх хэрэгтэй.”
Монголын тогтмол орлоготой иргэдийн тал хувь нь цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ ямар нэгэн асуудал тулгарахад ашиглах эрсдэлийн хуримтлалтай байх хэрэгтэй. Гэнэтийн тохиолдол гараад орлого тасарвал яах вэ, бие өвдөөд нэг сар ажилдаа явж чадахгүй болчихвол ар гэрийн санхүү хэвийн байх уу гэх зэргээр бодож үзээд зайлшгүй хуримтлалтай байх хэрэгтэй. Цаашлаад ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хуримтлалын талаар бодох нь зөв. Таван жилийн дараа гэхэд та яг өнөөдрийнх шигээ амьдарсаар л байх уу? Мэдээж өнөөдрөөсөө илүү сайхан амьдрахыг хүснэ. Үүнд зориулсан хуримтлал зайлшгүй байх ёстой.
“Богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох гэсэн ойлголт байдаггүй. Хуримтлал бага дүнгээр байх нь хамаагүй, хамгийн гол нь тасралтгүй, тогтмол байх ёстой.”
Миний хувьд зорилгодоо чиглэсэн хуримтлал үүсгэдэг. Миний маш сайн ойлгосон зүйл бол богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох гэсэн ойлголт байдаггүй. Хуримтлал бага дүнгээр байх нь хамаагүй, хамгийн гол нь тасралтгүй, тогтмол байх ёстой. Энэ хамгийн чухал дүрэм. Би одоогоос 8 жилийн өмнө 20 мянган төгрөгөөр нээсэн хадгаламж маань өнөөдөр 10 гаруй сая төгрөг болсон байна. Энэ дүнгээ ихэсгээгүй, өнөөдөр ч 20 мянга хэвээрээ байгаа. Гол нь энэ хугацаанд дундаас нь цуцалж дуртай зүйлээ худалдаж аваагүй, тууштай хуримтлуулсан. Магадгүй энэ мөнгийг олон жилийн дараа орлого буурах үед хэрэглэж болно. Хадгаламжийг ганц хоёр жилээр бүү хараарай. Эрсдэлээ даах, ирээдүйдээ хөрөнгө оруулалт болгож байгаа хадгаламжийг хамгийн багадаа 3 жилээс 10 жилийн хугацаатай харах хэрэгтэй. Ингэхдээ та заавал их мөнгө хийх хэрэггүй. Ядаж сар бүр 20 мянган төгрөг хийгээд бай.
Дээр хэлсэнчлэн Үндэсний хуримтлалын бүтээгдэхүүнээс гадна энэ оны 7 дугаар сараас бид “Витамин ₮” хөтөлбөрийг зарлаад байна. Бид дархлаагаа дэмжих ёстой, эрүүл байх ёстой, ингэснээрээ өвчнөөс сэргийлж чадна гэдгийг сайн мэддэг болсон. Тэгвэл бид санхүүгийн хувьд дархлаатай юу? Нэг асуудал тохиолдоход та шууд зээл авах арга замыг сонгож байна уу, амьдрал ахуйд тань нөлөөлж байна уу гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Хэрвээ нөлөөлж байвал та санхүүгийн дархлаагүй байна гэсэн үг. Тэгвэл дархлаатай болохын тулд ерөөсөө л хуримтлалтай л байх хэрэгтэй. Тиймээс бид хуримтлалыг дэмжин хадгаламждаа орлого хийсэн 100 мянган төгрөг тутамд сугалаа өгье, сугалаанд оролцоод 122 азтаны нэг болоорой гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Азтан болохгүй байсан ч та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна шүү дээ.
“Хэрвээ та хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн бол, хэрвээ орон байрныхаа төлөө зориулж хадгалж байгаа бол нэг өдрийн хоолны мөнгөний төлөө хадгаламжаа цуцлахгүй. Хүн орон байрныхаа мөнгөнөөс хэзээ ч хоол иддэггүй. Энэ л хадгаламжийн зорилгын утга учир.”
Шаардлагатай бол магадгүй зорилго зорилгоор нь тусдаа хадгаламжийн 10 данстай ч байж болно. Жишээ нь, 20 мянган төгрөгийн хадгаламж тань магадгүй таны 20 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа хэрэглэх мөнгө байж болно. Хүүхдийнхээ ирээдүйд зориулаад нэр дээр сар бүр 50 мянган төгрөг хийдэг байж болно. Магадгүй 2 жилийн дараа байраа томруулъя гэж төлөвлөөд гэр бүлээрээ хамтдаа сар бүр 500 мянган төгрөг хадгалдаг байж болно. Ингээд зорилго тавьсан хадгаламж цуцлагддаггүй. Яагаад гэвэл надад асуудал тулгарлаа, магадгүй нөгөөдөр цалин буух хүртэл маргаашийн өдрийн хоолны мөнгө хэрэгтэй боллоо гэхэд зүгээр л хадгаламж нээсэн хүн хамгийн түрүүнд хадгаламжаа боддог. Харин зорилго тавьж хадгалдаг хүн бол гэрээсээ хоол бэлдэж явах ч юм уу, энэ асуудлыг янз бүрээр шийдэх боломжийг эрэлхийлж, өөр гаргалгаа олдог. Хэрвээ та хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн бол, хэрвээ орон байрныхаа төлөө зориулж хадгалж байгаа бол нэг өдрийн хоолны мөнгөний төлөө хадгаламжаа цуцлахгүй. Хүн орон байрныхаа мөнгөнөөс хэзээ ч хоол иддэггүй. Энэ л хадгаламжийн зорилгын утга учир.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
- Баярлалаа.
“Витамин ₮” урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.