Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Төрийн банк НОГООН ЗЭЭЛИЙН үйлчилгээг санал болгож байна
2020-09-08

 

НҮБ-с санаачилсан Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр-2020” өдөрлөг боллоо. Жил бүр болдог тус өдөрлөгт Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дулаалгын материал, шалны халаалт, дулаан баригч, цахилгаан, хийн халаагуур зэрэг эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод худалдаалдаг компаниуд болон оролцож байна. Харин банкуудаас Төрийн банк оролцон байгаль орчинд ээлтэй Ногоон зээлийн бүтээгдэхүүнээ энэ үеэр харилцагчиддаа санал болгож байгаа юм. Төрийн банкны Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төслийн зээлд Цахилгаан халаагуур, Дулаалгын материал, Эко ариун цэврийн байгууламж, Сайжруулсан зуухны зээл багтаж байгаа аж. Харилцагчид дээрх зээлийг  ирэх 11 дүгээр сарын 30 хүртэл 30 хүртэлх сараар, 50 хүртэлх хувийн хүүгийн хөнгөлөлт эдлэн сарын авах боломжтой юм байна. Мөн Эко автомашин, Цахилгаан скүүтер, унадаг дугуй хөнгөлөлттэй зээлээр авах боломжтой аж.

 

Дээрхээс гадна Бага оврын цэвэрлэх байгууламж, Жуулчны баазын дулаан алдагдлыг бууруулах, Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ногоон зээлийг Төрийн банкнаас харилцагчиддаа санал болгож байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цамхим хуудас болон 1800-1881-с лавлах боломжтой юм байна.

Shuud.mn
Сонин хачин