Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцлоо
2020-09-07

 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд өнгөрсөн 7 хоногт Монголын ипотекийн корпораци ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

 

Барилгын салбараа дэмжих зорилгоор засгийн газрын мөрийн хөтөлбөртөө 150,000 айлын орон сууц үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан БХБ-н сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар өнөөдөр /2020.09.07/ “Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж харилцан мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр банкны удирдлагууд Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дээрх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: БХБЯ

Shuud.mn
Сонин хачин