Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд шилжиж эхэллээ
2020-09-03

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Удтал хүлээлгэсэн ногдол ашиг өнөөдрөөс ногдол ашиг /2020.09.03/ иргэдийн дансанд шилжиж эхэлжээ. 

 

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд энэ оны тавдугаар сарын 1-нээс ногдол ашгийг тараана гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд шилжээгүй байсан.

 

Компанийн нийт хувьцааны 18.5 хувийг 2 511 818  иргэн эзэмшиж байна. Эдгээр хувьцаа эзэмшигчдэд нийт 179 тэрбум 874 сая 1090 төгрөгийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараах юм.

 

1072 ХУВЬЦААГ ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ?

 

Монгол Улсын иргэн та ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон нэг сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд эзэмших бөгөөд хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм. Харин 2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд нэмж хувьцаа эзэмшүүлээгүй буюу нийт 536 ширхэг хувьцаатай байна.

 

Хувьцаа эзэмшигчид өөрт байгаа хувьцаагаа 81 төгрөгөөр үржүүлж, өөрийн авах ногдол ашгийнхаа хэмжээг харж боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Zavaan novshnuud 90 tug gj bsnaa 81 r bodoj ugch bnlee estoi dampuu niigem
2020-09-03
яагаад 81 тѳгрѳг боловоо? .Нэг хувцаа 90 гэсэн шүү дээ.
2020-09-03
Zavaan novshnuud 90 tug gj bsnaa 81 r bodoj ugch bnlee estoi dampuu niigem