ХААН Банк харилцагчдадаа хүргэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үргэлж шинэчлэн сайжруулж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг санал болгосоор байгаа билээ. Банкны боломжит бүх үйлчилгээг цахимаар буюу зайнаас авах боломжтой болж буй энэ үед ХААН Банк дэлхий нийттэй хөл нийлүүлэн, олон улсад хэдийнэ танил болсон харилцагчийг “Таних код” буюу TPIN үйлчилгээг Монголд анх удаа, амжилттай нэвтрүүлээд байна.
Тус үйлчилгээ нь харилцагчаас асуудаг уламжлалт асуулт, хариултын аргыг орлох бөгөөд IVR (автомат хариулагч) системд суурилан, харилцагчийг автоматаар танин баталгаажуулах шинэ үйлчилгээ юм. ХААН Банкны харилцагчид өмнө нь Харилцагчийн мэдээллийн төвд (1800-1917) холбогдоход мэдээллийн ажилтан тухайн харилцагч мөн эсэхийг танин баталгаажуулахын тулд хэд хэдэн асуулт асуудаг дамжлагатай байсан. Харин “Таних код” үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагч өөрийн сонгосон 4 орон бүхий нууц кодыг оруулахад системийн тусламжтайгаар харилцагчийг автоматаар хурдан таньж баталгаажуулан, үйлчилгээгээ илүү түргэн шуурхай хүргэх юм.
“Таних код” үйлчилгээнд шинээр бүртгүүлэх болон хэрэглэхэд шимтгэл, хураамж төлөхгүй бөгөөд нууц кодоо оруулан банкны ажилтантай холбогдсоноор карт шинээр захиалах, интернэт болон мобайл банк үйлчилгээнүүдэд бүртгүүлэх, картын гүйлгээгээ шалгах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна.
Тус үйлчилгээ нь танд дараах давуу талыг олгох болно. Үүнд:
Эрхэм харилцагч та тус үйлчилгээнд хамрагдахын тулд онлайн бүртгэлийн гэрээгээ шинэчилсэн байх, идэвхтэй данс болон карттай байх бөгөөд банканд бүртгэлтэй утасны дугаараас ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд холбогдох л хангалттай.
“Таних код” шинээр үүсгэх болон сэргээх үйлчилгээнд хамрагдах заавартай ЭНД дарж танилцана уу.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа
Уншиж байна |