Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, Ерөнхий боловсролын "Нэст Эдүкэйшн" сургуулиас орон даяар зохион байгуулж буй “Hackateen-2020” програмчлалын улсын олимпиадыг Голомт банк дэмжин ажиллаж, финалын шатанд шалгарсан сурагчдыг хүлээн авч, “Дэлхийн санхүүгийн түүхийн музей”-тэй танилцуулж, санхүүгийн салбар дахь мэдээллийн технологийн нөлөө, технологийн хөгжлийн чиг хандлага зэрэг олон чухал сэдвээр сургалт, илтгэлийг зохион байгуулжээ.
Илтгэлийн үеэр Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг сурагчдад код бичих, багаар ажиллах, судалгаа шинжилгээ хийх, харилцагчаа ойлгох чадвар зэрэг суурь ойлголтуудаас гадна мэргэжил сонголт, мэдээллийн технологийн салбар ирээдүйд өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх, энэ салбарт сурагчдад ямар нөөц боломж байгаа зэрэг өргөн цар хүрээтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Технологийн шинэчлэл, инновацаар салбартаа тэргүүлдэг Голомт банк бүрэн дижиталчлагдсан банк болох зорилго дэвшүүлэн амжилттай ажиллаж, банкны үйлчилгээг дижитал банкаар авах цогц үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байгаа билээ. Бүрэн шинэчлэгдсэн Дижитал банк, Монголын анхны дижитал хэтэвч болох SocialPay үйлчилгээнүүдийг нэвтрүүлснээр тус банкны нийт гүйлгээний 93 хувь нь хүний оролцоогүй, онлайн сувгаар дамжих болжээ.
“Hackateen-2020” програмчлалын улсын олимпиадын урьдчилсан шатны шалгаруулалтад нийслэл болон 21 аймгийн Ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн нийт 750 сурагч оролцож, финалын шатанд 90 сурагч шалгараад байна.
Уншиж байна |