Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
ТӨРИЙН БАНК 23 сая ам.долларын РЕПО хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа
2020-07-09

 

Монгол Улсын ТОП-4 банкны нэг болох Төрийн банк нь эх үүсвэрийн зардлыг бууруулж, тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх,  харилцагчдад бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

 

Дээрх зорилтынхоо хүрээнд Төрийн банк нь Нидерландын Вант улсын Frontclear олон улсын санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дахь удаагийн репо хэлцлээр 23.0 сая ам.доллар буюу ойролцоогоор 65.0 тэрбум төгрөгийн бага хүүтэй хямд эх үүсвэр амжилттай татлаа.

 

 

Хямд эх үүсвэр татсан энэхүү хэлцэл нь Засгийн Газар болон Монголбанкны явуулж буй бодлогод нийцсэн цагаа олсон оновчтой хэлцэл болсон бөгөөд эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, бизнесийн болон хэрэглээний зээлийн хүү буурах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

Төрийн банкны хувьд, 2020 оны эхний хагас жилд 3.3 их наяд төгрөгийн актив хөрөнгө, 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.

 

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа болсон Төрийн банканд итгэж хамтран ажиллаж буй харилцагч та бүхэнд баярлалаа

Shuud.mn
Сонин хачин