Европын холбооноос манай улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж өгөх хэлэлцээрийг баталж байна. Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа сангийн яаманд боллоо.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа:
-Өнөөдөр Монгол улс Европын холбоо хоёрын хооронд харилцан хамтын ажиллагааны хувьд маш чухал өдөр тохиож байна. Учир нь 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш томоохон чухал арга хэмжээ болох гэж байна. биднийх харилцаа хамтын ажиллагаа Европын холбоо өөрийн төлөөлөгчийн газар буюу элчин сайдын яам аа 2018 онд Улаанбаатар хотноо нээснээр улам бүр эрчимжсэн. Европын холбоо анх удаа Монгол улсад төсвийн дэмжлэг олгох гэж байна. Энэ бол Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон төлөөлөгчийн газрын баг хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм. Тийм ч учраас өнөөдрийн энэхүү төсвийн дэмжлэгийг бодит болгож чадсан баг хамт олонд талархал илэрхийлье.
Төсвийн дэмжлэг олгох энэ асуудал анх 2018 онд Европын комиссын хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан комиссар буюу сайдыг Монгол улсад айлчлах үеэр хөндөгдсөн.
Төсвийн дэмжлэг гэдэг Европын холбооны хөгжлийн хамтын ажиллагааны нэг арга хэрэгсэл бөгөөд энэ төслийн дэмжлэг бол ямар нэгэн зээл биш буцалтгүй тусламж юм. Буцалтгүй тусламж хэлбэрээр тухайн орны түнш хэлбэрээр төсөв рүү шууд шилжүүлэг маягаар ордог. Энэхүү буцалтгүй тусламжийн үндсэн шалгуур үзүүлэлт нь нээлттэй ил тод яриа хэлэлцээр, чадавх бэхжүүлсэн байдал гэх зэрэг шалгуур үзүүлэлтүүд байдаг. Төсвийн дэмжлэг нь бодит дэмжлэгт суурилж тогтвортой хөгжлийн зорилтуудыг шинэчлэх энэ явцыг дэмждэг юм. Энэ зорилтуудад хүрэх үйл явцыг нээлттэй бодлогын яриа хэлэлцээр хийх замаар дэмжин үр дүнд хүрсэн тохиолдолд нэмэлт дэмжлэг санхүүжилтыг олгодог. Төсвийн дэмжлэг нь хөгжлийн бодлого дэмжлэг түлхэц болох төдийгүй ил тод байдал хариуцлага гүйцэтгэхэд эрсдлийн менежмент тулгуурлан бидний хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнг улам бүр сайжруулахад тусална.
Энэ буцалтгүй тусламжийн үр дүнд Монгол улсын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого төсөв санхүүгийн удирдлага түүний дотор татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг үзүүлэх болно. Түүнчлэн энэхүү буцалтгүй тусламжийн үр дүнд хөдөлмөрийн чанарыг дээшлүүлэх зохистой хөдөлмөр эрхлэлт, дотоодын нөөц ашиглалт төрийн болон төрийн бус байгууллагуудын төсөв санхүүгийн удирдлагад тавих хяналтыг бэхжүүлэх юм. Өнөөдөр энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Европын Холбооноос буцалтгүй тусламжаар 43 сая еврог төсвийн дэмжлэг болгон оруулах бөгөөд үүний зэрэгцээ 7,8 сая еврог бодлогын арга хэмжээ дэмжих техникийн туслалцааны төслийг НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага олон улсын хөдөлмөрийн байгууллага , НҮБ-ийн үйлдвэр хөгжлийн байгууллагаар дамжуулан хэрэгжих юм . Өмнө хэлсэн техник хэрэгслийн төсөл нь төсөв санхүүгийн ил тод байдал, уул уурхайгаас бусад салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой болно. Хамгийн эхний ээлжинд 16 сая евро буюу 49 тэрбум төгрөгийн шилжүүлэг нь МУ-ын Засгийн газраас коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих, нийгэм эдийн засагт үзүүлж байгаа нөлөөг бууруулах чиглэл байх болно. Эхний шатны санхүүжилтыг аль болох түргэн хугацаанд шилжүүлэхээр ажиллаж байна.
Коронавирустай холбоотойгоор улс орны эдийн засаг сөрөг нөлөөнд автаж байна. Тэр дундаа зарим бизнесүүд зогсонги байдалд орж, удааширч, үйл ажиллагаагаа зогсоож байна. Мөн ажилтан албан хаагчдаа цомхтгож байна. Тийм ч учраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих яаралтай шаардлагатай байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслөө хоёр дахь шатыг нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон .Энэхүү хоёр дахь шатны төсөл нь нийтдээ 11 сая еврогийн төсөвтэй байна. Энэ 11 сая евро нь мэдээж жижиг дунд үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ. Монгол улс өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалтад орсон тухай.
Европын холбоо ямар нэгэн байдлаар МУ-ын Засгийн газрын бодлого, санхүү эдийн засгийн чиглэлээр явуулж байгаа бодлого, гадаад харилцааны бодлоготой хамааралгүйгээр Европын холбоо хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ФАТФ-ын жагсаалтад байгаа улс орнуудыг өөрийн жагсаалтад оруулахаас өөр аргагүй байдаг. Тийм учраас оруулсан.
Энэхүү жагсаалтад орсноор Монгол улс Европын холбооноос ямар нэгэн нөлөө байхгүй. Ямар нэгэн хориг арга хэмжээ, хязгаарлалт тавигдахгүй. Европын холбооноос Монгол улсад үзүүлэх дэмжлэг бидний харилцаа хамтын ажиллагаа улам бүр эрчимжин ажиллана.
Европын холбоо тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэх болно. Монгол улсад илүү ихээр тусалж дэмжихийг хүсэхээс биш хамтын ажиллагаа багасгах бодол байхгүй.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Улсын төсөвт дэмжлэг үзүүлж 50,8 сая еврогийн буцалтгүй дэмжлэг үзүүлэхэд гарын үсэг зурсанд талархаж байна. Коронавирусийн цар тахал ард иргэдийн амьдралд нөлөөлж байна. Энэ цагт Европын холбоо гараа сунгаж дэмжлэг үзүүлж байгаад Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлж байна. сайн мэдээ Монгол улсын төсөв ил тод байдлын индексээр 15 орноо урагшилж дэлхийд 46-д ордог боллоо. Төсвийн сахилга батын чиглэлээр Засгийн газар, сангийн яам багагүй ажил хийсэн.
ФАТФ-ын саарал жагсаалтад оруулахаа мэдэгдсэн байсан энэ үед гэрээ байгуулж байгаа нь бид нарын хоорондын харилцаа хэвийн үргэлжилж байгааг илэрхийлсэн. Саарал жагсаалтаас гарах чиглэлээр ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан Өчигдөр ФАТФ-аас Манай улсыг саарал жагсаалтад оруулсан зургаан арга хэмжээ байсан энэ арга хэмжээг бүгдийг нь хамгаалсан гэсэн тайланг илгээсэн. Бид энэ мөнгийг зөв зохистой, үр дүнтэй хариуцлагатай зарцуулна.
Г.Мичидмаа