Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгжээр 17 дахь жилдээ өргөмжлөгдлөө
2020-05-21

 

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулснаа зарлалаа. Голомт банк энэхүү нэр хүндтэй шагналыг 17 дахь удаагаа хүртэж байна.

 

Голомт банк нь 2019 оны байдлаар нийт 2819 хүнийг ажлын байраар хангасан “Хамгийн их ажлын байрыг бий болгосон аж ахуй нэгж”, улсын төсөвт 103 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлснээр “Шилдэг татвар төлөгч”, мөн нийт 8.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалыг төвлөрүүлсэн “Хамгийн их нийгмийн даатгал төлсөн” байгууллагаар шалгарсан зэрэг нь ийнхүү Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжээр өргөмжлөгдөх үзүүлэлт болжээ. Голомт банк нийт шилдгээр шалгарсан 100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогын эрэмбээр 10 дугаарт, татварын орлогын эрэмбээр 15 дугаарт, даатгуулагчийн тооны эрэмбээр 7 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэнээр нийт дүнгээр ТОП-100 аж ахуйн нэгжийн 7 дугаарт жагсан өнгөрсөн жилээс 2 байраар урагшилж, амжилтаа ахиулжээ.

 

Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхмыг хийж ирсэн бөгөөд анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western union, явдаг АТМ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банкны үйлчилгээ зэрэг анхны гэсэн тодотголтой дэвшилтэт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Түүнчлэн “Шинэчлэгдсэн Дижитал банк 5.0”-ийг харилцагчдадаа хүргэснээр хиймэл оюун ухаанд суурилсан технологийн дэвшлийг танилцуулж, санхүүгийн хувийн туслах үйлчилгээг хүргэж эхэлсэн зэрэг харилцагчид руугаа хандсан, банкны үйлчилгээг дараагийн түвшинд гаргасан шинэлэг үйлчилгээнүүдийг санал болгосоор байгаа билээ.

 

Энэ бүх амжилт, ололт бүрийн тулгуур багана нь болсон эрхэм харилцагч та бүхнийг итгэл хүлээлгэн хамтран ажилладагт гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

Голомт банк

Shuud.mn
Сонин хачин