Их, дээд сургуулийн босго алхаад удаагүй шинэхэн оюутнууд мундахгүй олон сорилттой тулгардаг. Оюутны амьдралд дасан зохицох, хотын соёлд суралцах, даалгавар, бие даалтаа хугацаанд нь амжуулах, өөрийгөө хөгжүүлэх гэхчилэн үүрэг хариуцлага ч эрс нэмэгддэг. Харин өнөө жилийн хувьд коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор хичээл сургууль хаагдаж, хөл хорионд байгаагаас үүдэн оюутнууд цахимаар хичээлээ үзэж, зайнаас сурч боловсрох бүхий л боломжийг эрэлхийлж буй билээ.
Цар тахлын энэ үед ХААН Банк Сангаас “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа зориулан цахим сургалт зохион байгуулж байна.
ХААН Банк Сангаас 2018 оноос эхлэн шинээр оюутан болж буй залууст оюутны амьдралд дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх болон их хотын соёлтой боловсон иргэн болж төлөвшихөд нь дэмжих зорилготой RISE шинэ оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ.
Энэхүү хөтөлбөрийн 2019-2020 хичээлийн жилийн нээлт нь 2019 оны 9-р сарын 15-нд зохион байгуулагдаж, 1000 оюутныг хамруулж чадсан. RISE хөтөлбөр нь хичээлийн жилийн турш нийт оролцогч нартаа хувь хүний хөгжлийн чиглэлээр олон сургалт, арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог билээ.
Цаг үеийн нөхцөл байдлаас хамааран өнгөрсө 3-р сард RISE хөтөлбөрийн оролцогч нартаа 2 төрлийн цахим сургалтад оролцох эрхийг олголоо.
Энэ хичээлийн жилийн сүүлийн буюу хоёр дахь удаагийн арга хэмжээгээр дараах боломжуудыг группт нэгдсэн шинэ оюутнууддаа санал болгож буй билээ. Үүнд:
1. Номын тэмдэглэл хөтлөх уралдаан
Уг уралдаанд ХААН Банк Сангаас санал болгож буй 7 төрлийн номоос сонгон уншин тэмдэглэл хөтлөөд 2020 оны 5-р сарын 29-ний 18:00 цагаас өмнө foundation@khanbank.com хаягаар ирүүлэх юм. Сонгосон ном нь тухайн оюутанд байхгүй бол ХААН Банк Сангаас зээлэн унших боломжтой. Тэмдэглэл хөтлөсөн нийт оюутнуудын ирүүлсэн материал бүртэй танилцан сонгон шалгаруулалт хийж, 1, 2, 3-р байр болон тусгай байрын эздийг 6-р сарын 9-нд ХААН Банкны сошиал сувгууд болон цахим хуудсанд зарлана.
Шагналын сан:
Ном уншаад тэмдэглэл хөтлөх уралдааны удирдамж, заавар, тэмдэглэл хөтлөх стандарт болон хэрхэн ном зээлж унших боломжтой зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг RISE хөтөлбөрийн фэйсбүүк группт нийтлэсэн байгаа.
2. LIVE ярилцлага буюу өөрийгөө хөгжүүлэх боломж
RISE хөтөлбөр нь оюутнуудыг хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхэд нь чиглүүлж туслах зорилготой тул туршлагатай эрхмүүдтэй уулзуулах, тэдний зөвлөгөөг хүргэн хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг үргэлж оюутнууддаа олгож байдаг. Энэ уламжлалын дагуу санхүүгийн боловсрол болон хувь хүний хөгжлийн чиглэлээр дараах 2 LIVE ярилцлагыг RISE хөтөлбөрийн фэйсбүүк группээр зохион байгуулах гэж байна. Үүнд:
Эдгээр арга хэмжээний мэдээлэл авч, үе тэнгийн залуустай туршлага, мэдлэг хуваалцан RISE хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл энд дарж нэгдээрэй.
Цахимаар суралцъя, хөгжье...
Уншиж байна |