Олон улсын олимпийн хорооны 136 дахь чуулганыг онлайнаар хуралдуулах шийдвэрийг ОУОХ-ны удирдах зөвлөлөөс гаргалаа. Шалтгаан нь дэлхий нийтийг хямрааж буй коронавируст халдвар гэдэг нь ойлгомжтой.
Тус чуулган долдугаар сарын 17-нд Төв Европийн цагаар 12:00 цагаас 16:00 цагийн хооронд “баталгаатай электрон систем”-ээр явагдах юм. Токио-2020 олимпийн наадам хойшилсноор тус хотод олимпийн өмнөхөн хуралдах байсан чуулган ийнхүү бүр “дүрстэй чат”-ын түвшинд өрнөх болов. Гэвч хорио цээрийн үед иймэрхүү технологийн дэвшлийг ашиглан ажил хэргээ явуулах нь зайлшгүй болоод байгаа билээ. Чуулганыг мөн live stream-ээр шууд дамжуулж, хэвлэлийн бага хурлыг нь ч онлайнаар үзүүлэхээр төлөвлөжээ.
Ц.Ганбат
Уншиж байна |