Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Мод тарьж, арчлах 5 зөвлөмж
2020-05-11

 

Хүн энэ амьдралдаа заавал хийх ёстой гурван үйл байдаг нь үр удмаа үлдээх, ном туурвих, мод тарих гэлцдэг. Ганц мод ч байсан хүмүүний амьдралд оруулах хувь нэмэр нь асар их байдгаас ийн чухалчилсан болов уу. Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг. Үүнээс гадна сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ч мөн тустай билээ. Япон эрдэмтэн Ёшифүми Миязаки хүний бие дэх хорт хавдартай тэмцэх дархлааны тусгай эсийн хэмжээ ой модтой орчинд нэмэгддэгийг өөрийн судалгаагаараа баталсан юм.

 

           

Мод тарьж, ирээдүй хойчдоо үзэсгэлэнтэй ногоон дэлхий үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн бүхэнд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

  1. Мод тарих тохиромжтой үе

Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу 4-р сарын дунд үеэс 5-р сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11-р сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ.

  1. Модны тогоог хэрхэн бэлтгэх вэ?

Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50х50 сантиметрийн диаметртэй тогоо ухаж бэлтгэх шаардлагатай. Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал их сайн.

  1. Хөрс хамгийн чухал нь

Мод тарьж, ургуулахад хамгийн чухал зүйл нь хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь нь бордоо байхаар хольж бэлтгэх хэрэгтэй.

  1. Үндсийг огт гэмтээж болохгүй

Тогооны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийн сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаараарай. Ингээд модоо суулгасны дараа тогоог дүүртэл усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална.

  1. Усалгааг хэрхэн хийх вэ?

Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай.  

 

Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. Урин дулаан цаг айлчилж буй энэ цаг үед гэр бүл, найз нөхөд, хамт олноороо мод тарьж, эх дэлхийдээ ногоон өнгө нэмэхийг та бүхэнд уриалж байна.

 

Зөвлөмжийг хамтран бэлтгэсэн ХААН Банк Сан

Shuud.mn
Сонин хачин