Олимп хойшилсон тул зодог тайлжээ
2020-05-11

Хүндийг өргөлтийн спортод XXI зуунд төрсөн хамгийн алдартай тамирчдын нэг Илья Ильин зодог тайлах бодолтойгоо өгүүлсэн байна. 32 настай тэрбээр ийм шийдвэр гаргаж буйгаа төрөлх Казахстаны хэвлэл мэдээлэлд саяхан дуулгасан юм.

 

“Токио-2020” олимпийг хойшлуулснаар хорио цээрийн үеэр бэлтгэл тасалдаж, дээр нь Казахстаны шигшээ багт ердөө ганцхан эрэгтэй, ганцхан эмэгтэй тамирчны эрх өгсөн тул спортоо орхиж байгаа гэжээ. “Ер нь 2021 онд ч олимп болох нь тодорхойгүй тул би хүлээж тэвчихгүй нь. Би спортдоо дуртай, үүнээсээ таашаал авч ирсэн. Гэвч одоо тийм цаг үе биш болжээ” хэмээн ярьсан байна. Сошиалд хагас сая дагагчтай Ильин албан ёсоор энэ шийдвэрээ тэдэнд дуулгаагүй ч тамирчны замналаа ийнхүү өндөрлүүлэв бололтой. Илья Ильин “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадамд алтан медаль хүртсэн ч тэр үеийн сорилоос нь станозолол илэрснээр ОУОХ-ны шийдвэрээр хос алтаа хураалгаж, амжилтаа хүчингүйд тооцуулсан билээ. Улмаар 2018 онд тэмцээнд оролцох эрхээ хоёр жилээр хасуулж байв.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Ungursun jild Ouynboldoos ilerdeg stanazol bainshdee. Stanii ulsad ochij beltgel hiigeed irsen
2020-05-11