Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлийн нэг биатлоны 2020-2021 оны улирлын хуваарь тодорхой боллоо. Биатлоны шинэ улирал ирэх арваннэгдүгээр сарын 28-нд Финландын Контиолахтид болох Дэлхийн цомын гараагаар эхлэх бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 21-нд Норвегийн Холменколленд болох гараагаар өндөрлөх юм.
Уламжлалт гараанууд дээр 2022 оны цагаан олимпийн хот БНХАУ-ын Бээжинд явагдах гараа (хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 1-нд) шинээр нэмэгджээ. Харин биатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны хоёрдугаар сарын 19-21-нд Словенийн Поклюка хотноо болох хуваарь гарсан байна.
Ц.Ганбат