Бундеслигийг үргэлжлүүлэх зөвшөөрлийг А.Меркель өгчээ
2020-05-07

 

Германы канцлер Ангела Меркелийн зөвшөөрлөөр хөлбөмбөгийн Бундеслиг удахгүй эхлэх болжээ. Харин лигийн тоглолтуудад үзэгч оруулахгүй байхыг тушаасан байна. Яг хэдний өдөр эхлэх шийдвэрийг өнөөдөр (тавдугаар сарын 7-нд) Германы хөлбөмбөгийн лигээс (DFL) зарлах юм.

 

Одоогоор Бундеслигийн улирал өндөрлөхөд 9 тойргийн тоглолт дутуу бөгөөд “Бавари Мюнхен” тэргүүлж, тэднээс дөрвөн онооны дутуугаар “Борусси Дортмунд” удаалж явна. Тус улсад спортын уралдаан тэмцээнийг хамгийн түрүүнд нээсэн нь морин уралдааныхан боллоо. Тэд өнөөдрөөс уралдаанаа эхлүүлж байна. Харин Францын морин уралдааныхан өнгөрөгч долоо хоногоос ажилдаа орсон бол Англид удахгүй нээхээр ярилцаж байгаа ажээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин