Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-17-нд жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, 20 гаруй орны 88 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байсан ажээ.
Гэвч дэлхий дахинд хурдацтай тархаад буй коронавируст цар тахлын халдварт өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөл онлайнаар хуралдан тус тэмцээнийг арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар урьдчилан төлөвлөгөө гаргаж, Олон улсын жүдо бөхийн холбоонд уламжлаад байна.
М.Бүүвэй
Уншиж байна |