Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Татвар төлөлтөөр "Энержи Ресурс" ХХК тэргүүлжээ
2020-05-07

Татварын ерөнхий газар жил бүр “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил коронавирусийн цар тахлын улмаас уг арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна.

 

Энэ удаагийн  татвар төлөгчдийн өдрүүдээр шинэчилсэн татварын багц хуулийн хэрэгжилтийг сурталчлах,коронавирусийн үед хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлт,чөлөөлөлтийн хэрэгжилтийг мэдээлэх, татварын боловсрол олгох сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажлыг  эхлүүлж байгаа аж.

Энэ жил шилдэг татвар төлөгчдийг:

Улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан
Хамгийн олон ажлын байрыг бий болгосон гэсэн гурван шалгуураар нийт 30 татвар төлөгчийг “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодруулжээ.


Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабалын онцолсноор хамгийн олон ажлын байрыг бий болгосон 10 аж ахуйн нэгж нийтдээ 41,597 ажлын байрыг дангаараа бий болгосон байна. 

 

Энэ жилийн Татвар төлөгчдийн өдрүүдээр улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгжээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “АПУ” ХХК, Хаан банк, “Голомт банк” ХХК, “Тавантолгой” ХК, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Монголын Алт МАК” ХХК нар шалгарлаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд нийт татварын орлогын 45.3 хувь болох 2.6 их наяд төгрөгийн орлогыг дангаараа бүрдүүлжээ.


Хамгийн олон ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжээр Эрдэнэт үйлдвэр, ХААН банк,  Номинтав трейд, Говь, Монголросцветмет, Оюутолгой, Төрийн банк, Голомт банк, Энержи ресурс, Монголын алт МАК тус тус тодорсон бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд нийтдээ 41,597 ажлын байрыг бий болгожээ.

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар тэргүүлсэн топ 10-т “Эрдэнэс Тавантолгой” ХК, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Энержи Ресурс” ХХК, Хаан банк, “Монголын Алт МАК” ХХК, “Цайрт Минерал” ХК, “Лейтон” ХХК, “Ачит-Ихт” ХХК, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК багтжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ын 51,8 хувийн орлогыг бүрдүүлсэ байна. 
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 51.8 хувийн орлогыг бүрдүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин