"Элит тамирчид ба сovid-19" хэлэлцүүлэг болов
2020-05-06

Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ноос сovid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан долоо хоног бүр цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж буй билээ.

 

Өчигдөр тус хэлэлцүүлгийн хоёр дахь ээлжийг "Элит тамирчид ба сovid-19" сэдвийн хүрээнд зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Д.Отгондалай (олимп дэлхийн медальт боксчин), ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, "Токио-2020" олимпийн эрх авсан тамирчид, Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид болон тухайн спорт холбоодын төлөөлөлтэй санал солилцов. МҮОХ-ноос өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан өндөр зэрэглэлтэй тамирчдыг түлхүү дэмжих, төрийн байгууллагууд болон спорт холбоодтой нягт хамтран ажиллах талаар хэлэлцжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин