Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөл “Токио-2020” олимпийн чөлөөт бөхийн тэмцээний шинэчилсэн шалгуурыг батлав.
Марокко улсын Эль-Жадидад болох Африк-Номхон далайн орнуудын, Унгарын нийслэл Будапешт хотноо болох Европийн, БНХАУ-ын Сиань хотод болох Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээнийг 2021 оны гуравдугаар сард, Болгарын Софид болох Дэлхийн тэмцээнийг 2021 оны дөрөвдүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Токиогийн олимп болон олимпийн эрх олгох тэмцээнүүдэд 18 нас хүрсэн (2003 оноос өмнө төрсөн) тамирчин оролцож болно гэж заасан байна.
Токиод бөхийн төрөлд (эрэгтэй чөлөөт бөх, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан) нийт 18 жинд 288 бөх оролцох юм.
Ц.Ганбат
Уншиж байна |