Япон улс даяар тавдугаар сарыг дуустал онц байдал зарласан тул Сүмогийн холбоо зуны башёгоо албан ёсоор цуцалжээ.
Засгийн газраас нь коронавируст халдвараас сэргийлж ийм чанд арга хэмжээ авснаар өмнөх башё шиг үзэгчидгүйгээр явуулах боломжгүй гэж үзэв. Зуны башёг 10 хоногоор хойшлуулж тавдугаар сарын 24-нд Токиод эхлүүлэхээр төлөвлөөд байсан юм.
Түүнчлэн долдугаар сарын тэмцээнийг Нагояд биш, Токио хотод явуулахаар боллоо. Ийнхүү мэргэжлийн сүмогийн түүхэнд башёг гуравдахиа цуцалж байна. Анх Кокүгикан ордны засвар дуусаагүй шалтгаанаар 1946 оны зуны тэмцээнийг цуцалсан түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын агаарын хүчний бөмбөгдөлтийн улмаас тус ордны барилга шатаж байжээ. Харин даваа наймаалцсан дуулианаар 2011 оны хаврын башёг явуулаагүй билээ.
М.Бүүвэй
Уншиж байна |