Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
НОГДОЛ АШИГ: “Төр засагт, тэр залууд ч баярлалаа”
2020-05-01

Болж л өгвөл аашлах гэх бүүдгэр саарал хавар, байсхийгээд л бодол хямраачих гээд байх хөл хориотой хүндхэн өдрүүдэд гялтайх ганц гэгээтэй мэдээ нь “Ногдол ашиг өгнө” гэх хүлээлт юмдаг уу. Өнөөдрөөс ногдол ашиг иргэдийн дансанд шилжиж эхэлнэ. Найман жил сураг төдийхөн байсан 1072 хувьцааныхаа үр шимийг иргэд нэг л өглөө утсанд нь банкны мэдээлэл мессежээр очиход амсах нь, яг л НӨАТ-ын буцаалт шиг. Далайд дусал нэмэр. Их биш ч иргэдийн амьдралд цаг үеэ олсон “нэмэр” энэ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэд ногдол ашгаа юунд зарцуулах бол? Тэдний амьдралд хувь нэмэр болж чадах болов уу? Үүнд хариулт хайж хотын гудамжаар холхилоо. Эх орны хишиг хэмээн дээдэлж “хадгална” гээд Чингисийн хөшөө өөдөө хараалж зогсоод алга хавсрах хөгшин байхад хүүхдийнхээ ирээдүйд зориулж хувьцаа худалдаж авна гэх ээж ч байна. Оюутны сургалтын төлбөр, ахмадуудад олгосон мөнгөн тэтгэмж болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг бий. Ийм хэмжээний хувьцаатай иргэн 96 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Энэ мөнгөөр Приус эзэмшигчид АИ92 бензинээр банкаа дүүргэж хүрнэ. Гэр хорооллын нэг өрх сайжруулсан шахмал түлш 25 шуудайг худалдан авч сарын хэрэгцээгээ хангах бол харин байрны айлууд юнивишнээ сунгаад, дуртай киногоо түрээслэж үзээд үлдсэнээр нь СӨХ-ын зардлаа төлчихнө.

 

З.Болдбаатар “Байгалийн баялгийг ард түмэнтэйгээ хуваалцах нь зөв”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэн З.Болдбаатар ногдол ашгийн талаар “Энэ бол маш зөв шийдвэр. Тэртээ тэргүй газар доорх баялаг чинь ард түмний өмч биз дээ. Тийм учраас баялгаа ард түмэнтэйгээ зохих ёсны хувь хүртээгээд хуваах л ёстой. Би 1072 ширхэг хувьцаатай. Тэгэхээр 96 мянган төгрөг авах юм билээ. Дансаа нээлгэчихсэн, мөнгө орж ирэхийг хүлээж байна. Ард иргэдийн амьдрал нэг их хэрэг болох нь юу юм. Гэхдээ өнөөдөр ард түмний амьдрал ямар байгаа билээ дээ. Улс бидэнд энэ хэмжээний мөнгө өглөө гээд ядуурахгүй. Харин иргэд энийг авлаа гээд баяжихгүй ч бидэнд хэрэгтэй, хувь нэмэртэй байлгүй яахав. Өдрийнхөө хоолыг залгуулж ядаж яваа хүмүүст энэ маш хэрэгтэй тусламж болно. Байгалийн баялаг хэдхэн олигархийн гарт орчихоод байна. Тийм ч учраас тэд ард түмнээс онцгойроод маш их баяжсан. Цөөхүүлээ идэж цадсанаас ард түмэнтэйгээ хуваалцах нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр би үүнийг ногдол ашгийг цаашдаа ч өгөх нь зөв гэж бодож байгаа” гэв.

 

Д.Батцэцэг "Хүүхдийнхээ хадгаламжинд нэмнэ"

 

Харин СХД-ийн 3-р хорооны иргэн Д.Батцэцэг өмнө нь 300 мянган төгрөгөөр 322 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдсан тул тэр өнөөдөр 750 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа аж.

 

Тэрбээр “Манайх ам бүл дөрвүүлээ. Нийт 200 гаруй мянган төгрөг авах юм билээ. Удахгүй манай бага хүүгийн төрсөн өдөр болох юм. Тийм учраас энэ мөнгөө хүүхдийнхээ хадгаламжинд нэмнэ гэж бодож байна" гэв.

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай 1 сая 80 мянга, 750 ширхэг хувьцаатай 67 мянга 500, 741 ширхэг хувьцаатай 334 мянга 500 иргэн байна. Эдгээр гурван төрлийн хувьцаа эзэмшигч , 2 сая 800 иргэн дунджаар 66-96 мянган төгрөгийн ногдол ашиг авна.

 

Ц.Эрдэнэхүү: “Наранбаатар гэдэг залууд баярлалаа”

 

Оюутан байхдаа /2011/ сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг суутгуулсан Ц.Эрдэнэхүү одоо 545 ширхэг хувьцаа эзэмшиж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ногдол ашгийн талаар тэрбээр “Багахан бэлэн мөнгө тарааж аманд үгүй, хамарт ч үгүй юм болгохоор бүтээн байгуулалтад зарцуул гэж бичих хүмүүс байна. Би хувьдаа үүнийг дэмжихгүй. Угаас компанийн хуулиар хувьцаат компани ногдол ашиг өгөх ёстой. Харин ч ногдол ашиг авах ёстой ч авалгүй явсаар ирсэн бид хохиролтой. Миний хувьд оюутан байхдаа сургалтын төлбөрт суутгуулсан учраас 50 орчим мянган төгрөгийн ногдол ашиг авах юм билээ. Энэ мөнгийг хэрэгцээндээ зарцуулна. Автобусны картаа сар үнэгүй явах эрхтэйгээр цэнэглэж болж байна. Бас утасны сарын төлбөрөө төлж ч хүрнэ. Энэ нэмэр шүү.

 

Би “1072 хувьцаа” гээд фэйсбүүкт хэдэн сарын өмнө нэгдсэн юм. Тэнд ногдол ашиг өгүүлэхийн төлөө нэгдсэн ёстой л нэг тууштай, зоригтой тэмцэгчид байдаг юм билээ. Тэд бидний эрх ашгийг хамгаалахын тул шантрахгүй ажиллаж байсан. Ялангуяа тэр Наранбаатар гэдэг залуу.  Тийм учраас тэр залууд болон “1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбоо”-нд баярлалаа гэж хэлэх ёстой. Мөн Засгийн газар, Ерөнхий сайд гээд чухал шийдвэр гаргасан хүмүүст ч баярлах ёстой болов уу” гэв.

 

Харин Хэнтий аймгийн Баян-Адарга сумнаас Улаанбаатар хотод ирсэн иргэн хувьцааны дансаа нээлгэж амжаагүйгээ учирлаж, хаана очиж хэрхэн нээлгэх талаар тодорхой мэдээлэлгүй яваагаа хэллээ. Мөн хэрэг болсон зүйлгүй олон жил болсон хувьцаанаас анх удаа ногдол ашиг олгож байгаа нь сайхан санагдаж байна гэдгийг хэлсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон.  Өнөөдрөөс ногдол ашиг /2020.05.01/ олгох ажил эхэллээ.

 

Компанийн нийт хувьцааны 18.5 хувийг 2 511 818  иргэн эзэмшиж байна. Эдгээр хувьцаа эзэмшигчдэд нийт 199 тэрбум 736 сая 1090 төгрөгийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараана.

 

Ногдол ашиг олгуулах ажлыг “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны зүгээс зохион байгуулж, төр засагт удаа дараа шаардлага хүргүүлж ажилласан. Үр дүнд нь өнөөдрөөс иргэдийн дансанд ногдол ашиг болох бэлэн мөнгө шилжиж эхэллээ.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Ха ха. Ажил хий амьсгаа минь. 4 жилийн дараа сонгуулийн өмнө дахиад жоохон угаадас өгөмц.
2020-05-01
Арчаагүй улс юм аа. 100 хүрэхгүй мянган төгрөг. Нэг хүнд бол юу ч болохгүй. Олон хүний мөнгийг нийлүүлээд нэг эмнэлэг барьсан бол. Өмхий цэвэрлэх байгууламжаа шинэчилсэн бол. Гэхдээ яах вэ. Таван толгойн ашгийг ард түмэндээ хүртээнэ гэсэн популист амлалтын үр дүн хэдэн төгрөг болдгийг харлаа. Нэг уурхайгаас жилдээ 100 мянга юм бол ажил хийхгүй амьдрахын тулд 120 ширхэг Тавантолгойтой байж сард 1 сая төгрөг өгөх нь. Байгалийн баялгаа зараад сайхан амьдарна гэж мөрөөддөг залхуу новшнууд ядаад баримжаатай болох байгаа.
2020-05-01
Монголдоо хэрэгтэй зүйл хийсэн бол
2020-05-01
Хувьцаа эзэмшигч:
Наранбаатар мундаг тэмцсэн шүү, тэгж тэмцээгүй бол өгөөч үү үгүйч үү, годил царайлаад өгөхгүй л гүрийгээд байх байсан биз ээ, хүн хэдий ухаантай ч хэдэхээс нааш санахгүй гэдэг шиг сайн тэмцсэн шүү,
2020-05-01
Хувьцаа эзэмшигч:
Наранбаатар мундаг тэмцсэн шүү, тэгж тэмцээгүй бол өгөөч үү үгүйч үү, годил царайлаад өгөхгүй л гүрийгээд байх байсан биз ээ, хүн хэдий ухаантай ч хэдэхээс нааш санахгүй гэдэг шиг сайн тэмцсэн шүү,
2020-05-01
irgen:
noogdol ashig jil byr ogog umuu sar byr ogoh umuu….heterhii bag bainaa, …8 jil yarij huursan ongorson 8 jiliin noogdol ashgiig nohoj ogooch ta nar!!! 30 aad jil bayjchihaad ogch baigaa umiig ni haraach
2020-05-01
Ха ха. Ажил хий амьсгаа минь. 4 жилийн дараа сонгуулийн өмнө дахиад жоохон угаадас өгөмц.