Олон улсын жүдогийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер Ташкентад болох 2021 оны ДАШТ-ий хугацааг өөрчилж, Токиогийн олимпийн эрхийн тэмцээнтэй хамтатгана гэсэн саналыг саяхан гаргажээ.
“2021 оны ДАШТ-ээс олимпийн эрхийн оноо хүртээнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг covid-19 цар тахал намжихаар гаргана” гэж Узбекистаны олимпийн хорооноос үүнийг баталсан байна. Узбекистаны олимпийн хорооны мэдээллээс үзэхэд энэ зорилгоор ДАШТ-ийг 2021 оны тавдугаар сард Ташкент хотод явуулах магадлалтай гэнэ.
Ташкентийн дараагаар 2022 оны жүдогийн ДАШТ Унгарын Будапешт хотод, 2023 оны жүдогийн ДАШТ Катарын Дохад тус тус явагдах юм гэж www.Kun.uz вэбсайтад бичжээ.
Ц.Ганбат
Уншиж байна |