Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Санхүүгийн луйвраас сэргийлье: "Нягтлах тусам аюулгүй"
2020-04-28

 

2020 оны нэгдүгээр сараас эхлэн Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаатай хэрэгжүүлсэн. Энэхүү аяныг мэргэжлийн байгууллагууд хамтын хүчээр амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд санхүүгийн гэмт хэрэг, луйвар, залилан 15.3%-иар буурсан гэх албаны мэдээлэл байна. Тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аян энэ сарын 20-ны өдрөөс  орон даяр зохион байгуулагдаж эхлээд байна.

 

“Нягтлах тусам аюулгүй” аянг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН БАНК  зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй.

 

Энэхүү аяны идэвхжүүлэлтийн хугацаанд зохион байгуулагчид залилах гэмт хэрэг, санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг постер, видео, шторк, радио контент, ТВ мэдээ, вебсайт мэдээ гээд бүх хэвлэл мэдээллийн сувгуудаар тасралтгүй дамжуулан хүргэхээр зорьж байгаа тул та хаанаас ч мэдээлэл авах бүрэн боломжтой.  

 

Тухайлбал, цахим хэрэглээндээ аюулгүй байдлыг хэрхэн хангах, яавал санхүүгийн болон цахим банкны луйварт өртөхгүй байх тухай болон иргэдийн төдийлөн анзаардаггүй энгийн зүйлс санхүүгийн эрсдэлд оруулдагийг энэхүү нөлөөллийн аянаар хүргэнэ. 

 

Нөгөө талдаа “Нягтлах тусам аюулгүй” аян Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий юм. Иргэдийн мэдлэг, хандлага, залилах гэмт хэргийн гаралтад гарсан өөрчлөлт, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад аяны үр дүнгээс харахад залилах гэмт хэрэг 2020 оны 2, 3, 4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ. Гэсэн ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, цахим банкны луйварт өртөж хохирохгүй байх тухай сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аяныг эхлүүлсэн болно.

 

 

Цагдаагийн байгууллагын статистик мэдээнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 2017 онд 2,996, 2018 онд 5,372 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 7,821 гэмт хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилах хэрэг эзэлж байна.

 

Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь нийгмийн сөрөг байдал, ялангуяа ажилгүйдэл, ядууралтай шууд холбоотой боловч нөгөө талаас Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгож хуульчилсан нь Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа залилах төрлийн гэмт хэргийн тоо өсөх шалтгаан болж байгааг дурдах нь зүйтэй юм.

 

Мөн иргэд маань өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болж санхүүгийн луйварт өртөж, өөрийн нууцлах ёстой пин код, нууц үг, дансны мэдээллээ бусдад хэлдэг, нийгмийн сүлжээгээр алддаг нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх цаашлаад хохирох эрсдэл үүсгээд байгаа юм. Иймд иргэд, олон нийт өөрсдийн санхүүгийн аюулгүй байдлыг цаг ямагт хамгаалах нь зүйтэй юм.

 

ТА ЗАЛИЛАГЧААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ЧАДДАГ УУ?
 

Arslan.mn

ТА ДАНСАА ХАМГААЛСАН УУ?

Arslan.mn

 

Shuud.mn
Сонин хачин