Германы хөлбөмбөгийн “Боруссиа Мюнхенгладбах”-ын дэмжигчид багаа өвөрмөц байдлаар дэмжихээр болжээ. Коронавируст халдварын улмаас дэлхийн спорт бүхэлдээ хаагдаж, хөл хорионд олон хоногийг үдсэний эцэст дахин үргэлжилж магадгүй байгаа билээ.
Ийм үед спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр явуулах хувилбар голчлон яригдаж байна. Бундеслиг эргэн сэргэхээр “Боруссиа Мюнхенгладбах”-ын үнэнч фэнүүд “Stay at home. Be in the stands” (Гэртээ байгаа ч багаа дэмж) аяны хүрээнд өөрсдийн дүр бүхий картонон дэмжигчдийг байрлуулахаар бэлдэж байна. Одоогоор 2000 шахам фэн “өөрийгөө” байрлуулаад байгаа бол ойрын үед дахиад 6000 орчмыг нэмэх бололтой. Дэмжигч бүр үүний тулд 20 евро төлснийг хэлэх хэрэгтэй.
М.Бүүвэй
Уншиж байна |