Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Эрдэнэс-Тавантолгой майнинг"-ийг татан буулгав, IPO...?
2020-04-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах бодлого баримталж, 296 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын гол агуулга нь “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжааг Хөрөнгийн бирж дээр үе шаттай эхлүүлэх”, “...Тавантолгой ордын лиценз эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаадын Хөрөнгийн бирж дээр арилжаалах”, “...Тавантолгойн ордын үнэ цэнэ, дэд бүтцийн холбогдох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай байв. 

 

Энэхүү тогтоол дээр үндэслэн “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК 2019 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Харин байгуулагдсанаас хойш ердөө найман сарын дараа буюу өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар компанийг  татан буулгах шийдвэр гаргалаа. Тавантолгойн ордыг ашиглах IPO гаргах үүрэгтэй энэ компанийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү удирдаж байлаа.  Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар  296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

 

Харин IPO гаргах асуудлыг хэрхэн шийдэх тухай тодорхой шийдвэр гаргасангүй. “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компани Тавантолгой төслийг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө босгох ажлыг хариуцаж байсан юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар одоогоос гурван сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Сонгуулийн хугацаатай нэлээд тулах төлөвтэй байна. IPO-ыг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 2020 оны эхний хагас жилд багтаан гаргана” гэж байв. Гэсэн ч  “Эрдэнэс Тавантолгой Майнинг” татан буугдсанаар IPO гаргах асуудалд ойлгомжгүй нөхцөл байдал үүсч байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Sumiya buh ogtsor
2020-04-28
Монгол:
Хаа сайгүй морь унасан толгойгүй хүмүүс... Шийдвэр гаргана, юу ч болоогүй байхад шийдвэрээ цуцлана. Яаж хөгжих вэ дээ.
2020-04-28
Зочин:
Ингэж эргэж буцсан шийдвэр гаргаад байхаар Засгийн газар нэр хүндгүй л болно доо. Ямар ч их эргэж буцдаг юм. Олон юман дээр харагдаж байна. НДШ-ээс бүх аж ахуйн нэгжүүдийг чөлөөлнө гэж ЕС хэлсэн. Гэтэл одоо үйл ажиллагаа нь доголдсон бол тухайн аж ахуйн нэгжийг НДШ-ээс чөлөөлөх юм болоод явчихлаа. Уг нь ЕС хэлсэн л бол эргэлт буцалтгүй, 1 утгаар хэрэгжмээр...
2020-04-28
irgen:
Sumiyabazar biluu neg Bukh bdag biz de . Ternii orond mergejliin hun tavi l daa. Akh duugeeree neg l olon nam damjsan buleglel yum uu haashaa in?
2020-04-28
zo vs hi id ver
2020-04-28