Хорио цээрийг даван туулж, мэргэжлийн лигээ сэргээв
2020-04-28

Тайванийн эмэгтэй софтболын мэргэжлийн лиг (TPWSL)-ийн тоглолт сэргэж, коронавирусын улмаас зогссон дэлхийн спортод анхдагч нь боллоо.

 

Дөрөвдүгээр сарын 25-ны бямба гаригт Тайчун хотын “ Wanshou Softball Ground” цэнгэлдэхэд таван тоглолт үзэгчгүйгээр явагдсан байна. Эдгээр тоглолтыг “FOX Sports Taiwan” телевизээр болон фэйсбүүкээр шууд дамжуулжээ. TPWSL-ийн улирал зургадугаар сарын 21 хүртэл тоглоод хэсэг завсарлаж, улмаар наймдугаар сарын 8-наас аравдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх ажээ. Тайваньд мөн хөлбөмбөг, сагсан бөмбөг, бейсболын лигүүд удахгүй эхлэхээр төлөвлөж байна. Одоогоор тус улсад коронавируст халдварын 429 тохиолдол гарч, зургаан хүн нас бараад байгаа юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин