Залуу шатарчин С.Билгүүн олон улсын их мастер цолыг хүртээд удаагүй ч араасаа хоёр ч залууг дагуулах булган сүүлтэй байжээ. Дэлхийн шатрын холбооны зөвлөлийн 2020 оны хоёрдахь хурлаар цолны болзол хангагсдын талаар хэлэлцэх бөгөөд их мастерт нэр дэвшсэн манай гарагийн гурван шатарчны хоёр нь Монголынх ажээ. Тэд бол 26 настай У.Насанжаргал, 32 настай Г.Мөнхгал нар юм.
Манай нэр дэвшигчид тус бүр их мастерийн гурван баллыг биелүүлж, хувийн чансаагаа Насанжаргал 2503, Мөнхгал 2476-д хүргэсэн байна. Тус бүрээр нь танилцуулвал:
У.Насанжаргал:
|
Он |
Хаана |
Оноо |
Тайлбар |
|
I |
2018 |
Гүржийн Батуми |
9 өргөөс 7,5 (норм 7) |
Энд 6 хожиж, 3 тэнцсэн. 3 их мастертай таарч 2 хожиж, 1 тэнцлээ |
|
II |
2019 |
Сербийн Нови-Сад |
9 өргөөс 7 (норм 7) |
6-2-1. 3 их мастертай таарч 3 хожсон |
|
III |
2020 |
Сербийн Нови-Сад |
9 өргөөс 7 (норм 7) |
6-2-1. 3 их мастертай тоглож 3 хожив |
Г.Мөнхгал:
|
Он |
Хаана |
Оноо |
Тайлбар |
|
I |
2015 |
Унгарын Кескемет |
9 өргөөс 7 (норм 7) |
Энд 6 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдов |
|
II |
2016 |
Улаанбаатар |
9 өргөөс 6,5 (норм 6,5) |
4-5-0. 7 их мастертай таарч 3 хожиж, 4 тэнцэв |
|
III |
2019 |
Сербийн Нови-Сад |
9 өргөөс 8 (норм 7) |
7-2-0. 3 их мастертай тоглож 2 хожиж, 1 тэнцэв |
Ц.Ганбат
Уншиж байна |