Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ХААН Банк бүх төрлийн бизнесийн зээлийг санал болгож байна
2020-04-22

 

Дэлхий дахинаа тархсан “Ковид-19” цар тахлын хөл хориотой холбоотойгоор бизнес эрхлэгчдийн хувьд орлого саатах, эргэлтийн хөрөнгө зогсох, борлуулалт буурч байгаагаас үүдэн бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага ихээр тулгарч байгаа энэ цаг үед ХААН Банк сорилтыг хамтдаа даван туулахын тулд бизнесийн бүх төрлийн зээлийг түргэн шуурхай олгож байна.

 

Бизнесээ өргөжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах санхүүгийн хэрэгцээгээ хангахыг хүссэн хэнд боловч ХААН Банк “Бизнесийн зээлийн аян” нээлттэй. Та бүхэн бидний санал болгож буй дараах зээлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай.

 

Шуурхай бичил зээл:

 

Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн санхүүгийн хэрэгцээг хангах зориулалтаар дансны орлого, хөдлөх хөрөнгө барьцаалан олгодог зээл. Зээлийн судалгааг бодит дансны мэдээлэлд үндэслэн хийдгээрээ давуу талтай. Аяны хүрээнд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд, Шуурхай бичил зээлийг тухайн өдөртөө багтаан авах боломжтой.

  • Зээлийн хэмжээ: 100 сая хүртэлх төгрөг
  • Зээлийн хугацаа: 36 хүртэлх сар
  • Зээлийн хүү: Сарын 1.5- 2.0%

 

Шугамын зээл:

 

Аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулахтай холбогдон үүсэх санхүүгийн хэрэгцээг хангахад зориулагдсан зээл. Зээлийн дээд хэмжээ хязгаарлаагүй ба эрхийн хүрээнд олон дахин авах боломжтой. Худалдааны болон тээврийн гэх мэт мөнгөн урсгалын эргэлт хурдан, эргэлтийн хувьд тодорхой давтамжтай бизнес эрхлэгчдийн  хувьд тохиромжтой.

  • Зээлийн хугацаа: 24 хүртэлх сар
  • Зээлийн хүү: Жилийн 19.1- 24.0%
  • Коммитмент хүү: 4%

 

Эргэлтийн хөрөнгийн зээл:

 

Жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор бараа материал, түүхий эд худалдан авах болон үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зориулалтаар олгогддог зээл.

Зээлийн дээд хэмжээ хязгаарлаагүй, бүх төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд нээлттэй.

  • Зээлийн хугацаа: 36 хүртэлх сар
  • Зээлийн хүү: Сарын 1.6-2.0%

 

Хөрөнгө оруулалтын зээл:

 

Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд барилга байгууламж барих, худалдан авах, шинэчлэх, засварлах, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх, үндсэн хөрөнгө бэлтгэх, өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдсан зээл.

  • Зээлийн хугацаа: 84 хүртэлх сар
  • Зээлийн хүү: Жилийн 20.5- 24.0%

 

Эдгээр болон бусад бизнесийн зээлийг 2020 оны 6-р сарын 30-ныг дуустал үргэлжлэх аяны хүрээнд ХААН Банкны бүх салбар нэгжид хандан таатай нөхцөлөөр авах боломжтой. Хөл хорионы үед орлогын тогтвортой эх үүсвэр, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахад тань ХААН Банк бодитой дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 

 

Зээлийн зориулалт, хүү болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 7533-3030 дугаараас лавлана уу.

 

Сорилтыг хамтын хүчээр...

Shuud.mn
Сонин хачин