Энэтхэг улсад боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар болсныг Энэтхэгийн боксын холбооны ерөнхийлөгч Ажай Сингх саяхан зарлалаа.
Харин аль хотод тэмцээн явуулахаа хараахан шийдээгүй ч 2020 оны сүүлчээр 11-р юм уу 12-р сард товложээ. Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд Энэтхэг улс даяар хөл хориод байгаа билээ.
“Одоогийн нөхцөл байдал хэцүүхэн байгаа ч зургадугаар сар гэхэд хяналтад орно гэсэн итгэлтэй” хэмээн ЭБХ-ны гүйцэтгэх захирал Р.Сачети өгүүлж байна. Мөн “түүнээс хойш 3-4 сарын дараа гэхэд байдал тогтворжих болов уу. Коронавирусын халдвар намжих үед Азийн боксын холбооноос албан ёсны шийдээ зарлана” гэв. Азийн боксын АШТ-ийг өмнө нь эрэгтэй, эмэгтэйгээр тусдаа явуулж байгаад 2020 оноос эхлэн хамтад нь зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэтхэгт 1980 онд эрэгтэйчүүдийн (Бомбей хотод), 2008 онд эмэгтэйчүүдийн (Гувахати хотод) хүлээн авч байжээ.
Ц.Ганбат
Уншиж байна |