Францын шигшээ болон “Пари-Сен-Жермен” клубийн мэргэн бууч, 2018 оны дэлхийн аварга Килиан Мбаппе дэлхийн хамгийн хурдан хөлбөмбөгч гэдгийг Le Figaro сонинд өгүүлжээ.
Тэрбээр хөлбөмбөгийн ногоон талбайд 36 км/цагийн хурдтай гүйснээр энэхүү амжилтад хүрсэн юм. Хоёрдугаар байрт Испанийн “Атлетико”-гийн довтлогч Иньяки Уильямс (35,7 км/цаг), гуравдугаарт Английн “Арсенал”-ын габон довтлогч Пьер-Эмерик Обамеянг (35,5 км/цаг) бичигдлээ. Хамгийн хурдан 10 хөлбөмбөгч:
1. Kилиан Mбаппе - 36km/h
2. Инаки Уильямс - 35.7km/h
3. Пьер-Эмерик Обамеянг - 35.5km/h
4. Kaрим Беллараби - 35.27km/h
5. Kайл Уокер - 35.21km/h
6. Лерой Зане - 35.04km/h
7. Moхамед Салах - 35km/h
8. Кингсли Кoмaн - 35km/h
9. Aлварo Oдриозола - 34.99km/h
10. Начо Фернандес - 34.62km/h
М.Бүүвэй
Уншиж байна |