Тажикистан улсын самбо бөхийн АШТ өнгөрөгч долоо хоногт Душанбед болж, долоон бүс нутгийн 165 тамирчин оролцлоо.
Дэлхий нийтээр коронавируст халдварт сөгдөөд буй энэ цаг мөчид тус тэмцээнийг “бага орчинд өндөр хамгаалалттай” (minimum contact, maximum security) явуулсан хэмээн зохион байгуулагчид баталж байна.
Харин тахлаас сэргийлэхийн тулд тэмцээнийг үзэгчгүйгээр явуулжээ. Аваргуудын дунд Комроншох Устопирен, Ахмалиддин Каримов, Хуршед Мажидов зэрэг Тажикистаны шилдэг бөхчүүд багтсан байна. Тажикистан нь коронавируст халдвар илрээгүй цөөхөн улсын нэг бөгөөд уушгины хатгаагаар нас барсан хэд хэдэн тохиолдол тус улсад бүртгэгдсэн юм.
Ц.Ганбат
Уншиж байна |