Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны 60 жилийн ойд зориулан “8 жил 8 зорилго”-ын хүрээнд 2020 оноос талбайн хөлбөмбөг, футзал хоёрыг салгаж, тус тусад нь өргөн хүрээнд хөгжүүлэх шийдвэр гаргасан билээ.
Энэ тухайгаа МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны ерөнхийлөгчтэй 2019 оны 11-р сард танилцуулж, футзалын шинэ шалаар дэмжинэ үү гэж хүсэлт тавьжээ. Уг хүсэлтийн дагуу АХБХ-ны ерөнхийлөгч Шейх Салман бин Халифа тус холбооны Хөгжлийн хөтөлбөрийн (AFC PDI) хүрээнд МХБХ-ны 60 жилийн ойд зориулан дэмжлэг болгож футзалын мэргэжлийн шал өгөхөө амлаад байсан юм.
АХБХ-ны мэдээлэл харилцааны хэлтсийн дарга Колин Гибсон МХБХ-ны 2019 оны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэхдээ албан ёсоор зарлаж байв. Өнгөрөгч долоо хоногт Монголын футзалын ордонд тус шалыг бүрэн суулгаж дуусчээ. Үүнээс хойш нас насны футзалын шигшээ баг мэргэжлийн талбайд бэлтгэл сургуулилтаа хийж, тамирчид маань мэргэжлийн түвшний тоглолтуудыг хийх боллоо.
Уншиж байна |