“Саяхан цалин буусан ч нэг л мэдэхэд дуусчихсан, гэхдээ яг юунд зарцуулснаа бодоод олдоггүй, нэн шаардлагатай зүйл лав аваагүй бололтой. Сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаж гэнэтийн худалдан авалт хийсэн учраас энэ сарын байрны мөнгөө төлж чадахааргүй болчихлоо, зээл авахаас. Энэ сар хадгаламжиндаа орлого хийж дахиад л чадахгүй нь, дараагийн удаа л яг хийе.” Танд хэзээ нэг цагт эдгээр асуудлууд тохиолдож байсан уу? “Тийм” гэж хариулсан бол та санхүүгээ төлөвлөх шаардлагатай болжээ. Санхүүгээ хянахын тулд өдөр тутмын орлого зарлагаа гараар тэмдэглэх, аппликэйшн хэрэглэх зэрэг аргуудыг ашиглаж болох ч аль аль нь тухай бүрт нь бичиж оруулах ёстой, ажиллагаа ихтэй учраас аппликэйшн нээгээд л орхисон тохиолдлууд элбэг. Тиймээс та өөрөө ч биш, таны өмнөөс санхүүгийн төлөвлөлтийг автоматаар хийж, хувийн санхүүгийн туслахын үүргийг гүйцэтгэх “Миний санхүү” цэс санхүүгээ төлөвлөх хүсэлтэй хүн бүрийн заавал хэрэглэх ёстой үйлчилгээ юм. Голомт банкны Интернэт банк, Смарт банк аппликэйшны энэхүү хялбар, үнэ төлбөргүй үйлчилгээг хэрхэн ашиглахыг харцгаая.
Олон улсад “Personal Finance Management” /PFM/ гэж нэрлэдэг энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд санхүүгээ удирдах хялбар хэрэгслийг бий болгон, санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, зөвлөх байдлаар ажилладаг хиймэл оюун ухаанд суурилснаараа онцлог болжээ. Өөрийнхөө санхүүгийн эзэн нь байж, санхүүгээ удирдаарай.
Смарт банк аппликэйшнийг татахыг хүсвэл ЭНД дарна уу.
Уншиж байна |