Бидний амьдралд урт болон богино хугацааны санхүүгийн хэрэгцээ үе, үе тулгардаг. Заримдаа огт төлөвлөөгүй гэнэтийн эрсдэл гарахыг ч үгүйсгэх аргагүй. Харин бид өдөр тутмын аар саархан зүйлд хэт анхаарал хандуулснаас болж ирээдүйдээ бэлэн байх нь ховор байдаг. Тиймээс дор хаяад 1 жилээр, цаашлаад 5, 10 жилээр ирээдүйгээ төлөвлөж, олсон орлого бүрийнхээ тодорхой хувийг ирээдүйн зорилго, гарч болзошгүй эрсдэлд зориулан хадгалах нь хамгийн зөв шийдэл юм. Орлогоо оновчтой хуваарилах хамгийн энгийн арга бол санхүүгийн 50/30/20-ийн дүрэм юм. Энэ нь та сар бүр гар дээр авдаг орлогынхоо 50%-ийг байр, хоол хүнс, унаа, хувцас гэх мэт хэрэглээндээ, 30%-ийг амралт, хобби, гадуур хооллолт, үзвэр үйлчилгээ зэрэгт зарцуулаад, харин 20%-ийг ирээдүйдээ зориулан хуримтлуулах юм. Харин юунд зориулан хуримтлуулах хэрэгтэйг хамтдаа харцгаая.
Дээрх хэрэгцээнээс харвал нэг биш нэлээн хэдэн зориулалт бүхий хуримтлалтай байх шаардлагатай ба зорилгоосоо хамаараад 20%-аас ч их дүнгээр хадгалж болно. Харин та өөрт тохирсон хадгаламжаа сонгосон уу? Банкнууд харилцагчийн хэрэгцээ шаардлагаас хамаараад төрөл бүрийн хадгаламжуудыг санал болгодог. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй топ 5 банкны хадгаламжуудын ялгаа, тэдгээрээс хамгийн өндөр хүүтэй банкийг доорх хүснэгтэд онцоллоо.
Хуримтлал бол өрх гэр, улс эх орны эдийн засгийн дархлаа юм. Та тогтмол хуримтлуулснаар өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй ямар ч гэнэтийн эрсдэлийг хөнгөн давж чадах санхүүгийн баталгаатай болох болно. Мөн таны сонголтод туслах үүднээс банкнуудын хадгаламжийн хүүг харьцуулан хүргэлээ. Зарцуулаад үлдсэнийг хадгалах бус хадгалаад үлдсэнийг зарцуулаарай. Танд амжилт хүсье.
Нийтлэлч: Б.Намуун
Уншиж байна |