Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBА) лигийн тоглолт сэргээхээс өмнө 25 хоногийн бэлтгэлийн төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна гэж ESPN мэдээлэв.
Коронавируст халдвар намжих үед уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхлээд 11 хоногийн ганцаарчилсан бэлтгэл, үргэлжлүүлээд багаараа хийх 14 хоногийн бэлтгэл багтсан юм. Лигийн зүгээс бэлтгэл хийх зөвшөөрөл олгосны дараагаар энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх болно гэдгийг ярилцаж байна.
Ц.Ганбат
Уншиж байна |