Японы жүдогийн холбоо хаалгаа барив
2020-04-14

Бүх Японы жүдогийн холбооны менежментийн захирал Соя Наказатогийн шинжилгээ эерэг гарснаар тус холбооны гишүүдээс коронавирусын халдвартай ес дэх ажилтан болов.

 

62 настай Наказато гурав хоногийн турш бага зэрэг халуурч, улмаар шинжилгээ өгөхөд батлагджээ. Токиогийн төв дэх тус холбооны оффис гуравдугаар сарын 30-наас хойш хаалттай байгаа юм.

 

Одоогоор 38 ажилтны 24-т нь ямар нэгэн өвчний зовиур илэрсэн бөгөөд тэдний 18 нь шинжилгээнд хамрагдаж, тусгаарлалтад орсон аж. Японы сүмогийн холбооноос доод зиндааны нэг сүмоч коронавируст халдвараар өвдсөнийг баасан гаригт зарласан бол сагсан бөмбөгийн “Осака Эвесса” клубийн 12 гишүүн, үүний дотор 11 тоглогч мөн өвджээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин