Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Korea Boxing Promotion foundation (Солонгосын боксыг дэмжих сан)-ий ерөнхий захирал Жу Ёун Ким нар саяхан Сөүл хотноо хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь эхний удаад хоёр жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд гэрээнд олон талаар хамтран ажиллах санал тусгагдсан байна. Гэрээг байгуулахад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган нарын төлөөлөгчид оролцжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |